Буудлагын Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Японд эхэлж байна. Тэмцээн энэ сарын 11-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд зөвхөн хийн бууны дасгалаар явагдах юм. Мөн өсвөр, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангилад тамирчид өрсөлдөнө.
Ази тивийн 27 орны 407 тамирчин багийн болон хувийн медалийн төлөө өрсөлдөх бол өсвөрийн тамирчдын тухайд 2018 онд Аргентиний Буэнос-Айрес хотод болох залуучуудын олимпийн эрхийн төлөө цэц сорьж буйгаараа онцлог.
МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
- Багийн ахлагч Б.Сугар
- Дасгалжуулагч Л.Ундралбат
- Дасгалжуулагч Ж.Ганхуяг
Хийн гар бууны төрөлд өрсөлдөх тамирчид:
- О.Гүндэгмаа
- Ц.Мөнхзул
- Ц.Анударь
- Х.Уртнасан
- Т.Энхтунгалаг
- Ч.Анужин
- П.Түмэнхүслэн
- З.Анужин
- А.Буяндэлгэр
- Г.Батхишиг
- С.Тэмүүлэн
Хийн урт бууны төрөлд өрсөлдөх тамирчид:
- Ч.Нарантуяа
- О.Янжинлхам
- Г.Нандинзаяа
- Т.Золжаргал
- О.Есүгэн
- Х.Энхмаа
- Э.Энхмаа
- Э.Энхсоёл
- А.Дөлгөөн
- А.Мягмарсүрэн
- Д.Лхагвасүрэн
- Ө.Төгөлдөр
- Э.Эрдэнэбат
- М.Бөхбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ