ДАШТ: М.Анхцэцэг хүрэл медаль хүртлээ

АНУ-ын Анахайм хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад гурван эмэгтэй тамирчин өрсөлдөж буй. Эрэгтэйчүүдийн 83, эмэгтэйчүүдийн 26 дахь удаагийн тус тэмцээнд 68 орны 328 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улс анхны хүндийн өргөлтөөр дэлхийн аваргын медальтантай боллоо.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 75 кг-д М.Анхцэцэг огцом өргөлтөөр хүрэл медаль хүртлээ. Манай тамирчин жингийнхээ “А” хэсэгт өрсөлдсөн бөгөөд огцом өргөлтөөр 101 кг-ыг захиалаад байсан бөгөөд 107 кг-ыг өргөж, медалийн болзол хангалаа. Тэрбээр эхний оролдлогоор 101 кг-ыг өргөж, удаах 106 кг-ыг алдаатай өргөсөн ч сүүлийн гурав дахь оролдлого 107 кг-ыг амжилттай өргөлөө.

Энэ жинд Испанийн тамирчин Валин Лидиа хамгийн өндөр буюу 110 кг-ыг захиалаад байсан.

М.Анхцэцэг түлхэлттэй оролтод гарын бэртлээс болж, оролцоогүй л хаагаад байна.

М.Анхцэцэг Монголын хүндийн өргөлтийн тамирчдаас анхлан Дэлхийн аваргын медальтан болсон тамирчин боллоо.

Манай баг тамирчдын салхийг 63 кг-д Г.Ануужин хагалсан бөгөөд тэрбээр жиндээ X байр эзэлсэн. Харин хүнд жингийн цөөн тамирчдын нэг Э.Билэгсайхан маргааш 90 кг-д өрсөлдөнө. 2017 оны ДАШТ-д дээрх гурван тамирчнаас гадна шүүгчээр Олон улсын шүүгч Л.Одгэрэл ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ