Улс тунхагласны баярт 256 бөх зодоглоно

Жил бүрийн 11 дүгээр сарын 26-нд Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны баярыг тэмдэглэдэг. Маргааш буюу ням гарагт улс тунхагласны 93 жилийн ойн баяр тохиож байгаа бөгөөд энэ өдөр уламжлал ёсоор Монгол бөхийн өргөөнд хүчит бөхийн барилдаан болно. Уг барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглох аж.

Улс тунхагласны ойн барилдаан нь улсын их баяр наадам, цагаан сарын барилдааны дараа орохуйц өндөр чансаатай бөгөөд 1990 оноос хойш зохион байгуулж эхэлсэн. Уг барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу зургаан удаа түрүүлж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ