А.Ичинноров найм дахь ялалтаа авлаа
Мэргэжлийн сүмогийн 11 дүгээр сарын Кюүшюү башёгийн 12 дахь өдрийн барилдаан өндөрлөлөө. Фүкүка хотноо болж буй Кюүшюү башёг их аварга Хакүхо М.Даваажаргал 11 даваа, нэг унаатай тэргүүлж байна. Хакүхо өчигдрийн барилдаанд сэкивакэ Ёошиказэд ялагдсан юм.
Өнөөдрийн барилдаанд маэгаширагийн 4-с барилдаж буй Ичиножёо А.Ичинноров озэки Гоэйдог давж, тавин хувийн амжилт буюу найм дахь ялалтаа авлаа. Ичиножёо өчигдрийн барилдаанд озэки Такаясүг бараагүй юм. Мөн Араваши Э.Дөлгөөн Кайсэгээр найм дахь даваагаа авлаа.
Одоогоор башёг их аварга Хакүхо М.Даваажаргал 11 даваатай тэргүүлж байгаа бол маэгаширагийн 3-с барилдаж буй Хокүтофүжи, Окиноүми нар 10 даваа, хоёр унаатай нэхэж байна.
Кюүшюү башё /2017.11.23/
- Хакүхо М.Даваажаргал -11-1
- М-3 Хокүтофүжи 10-2, М-12 Окиноүми 10-2
- М-1 Тамаваши Б.Мөнх-Оргил 8-4
- М-4 Ичиножёо А.Ичинноров 8-4
- М-5 Араваши Э.Дөлгөөн 8-4
СЭТГЭГДЭЛ БИЧИХ