“Бөртэ чоно” ёслол ирэх сарын 16-нд болно

Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно” ёслолын ажиллагаа 12 дугаар сарын 16-нд болох тов гарчээ.

Спортын салбарын шилдгүүд, оны шилдэг тамирчин, дасгалжуулагчдыг тодруулдаг “Бөртэ чоно” ёслолыг МҮОХ 15 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль олныг хүртсэн энэ жилийн шилдэг тамирчны шалгаруулалт өрсөлдөөнтэй болох нь дамжиггүй.

Оны шилдэг тамирчин, баг, дасгалжуулагчийг тодруулах санал асуулгыг Монголын спортын сэтгүүлчдийн холбоо зохион байгуулж, спортын сэтгүүлчдийн саналаар оны шилдгүүд тодорно.

МҮОХ-ны зүгээс “Бөртэ чоно” ёслолын үеэр оны шилдэг холбоо, олимпийн танхим, зөвлөл, спорт холбооны ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга, спорт клуб, шүүгч, шилдэг залуу тамирчныг тодруулан, зарладаг уламжлалтай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ