Нүүрсний экспорт 1.3 тэрбум ам.доллараар өсчээ

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 8.7 тэрбум америк долларт хүрчээ. Үүнээс экспорт 5.2 тэрбум ам.доллар, импорт 3.5 тэрбум ам.доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.2 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 1.5 тэрбум ам.доллараар, импорт 761.9 сая америк доллараар тус тус өсчээ.

Экспорт өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.4 тэрбум ам.доллар, үүнээс нүүрсний экспорт 1.3 тэрбум ам.доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Импорт өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 261.7 сая ам.доллар, үүнээс дизелийн түлш 165.5 сая ам.доллар, автобензин 58.8 сая ам.доллараар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 163.3 сая ам.доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 109.3 сая ам.доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн зүйлсийнх 95.2 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ