ТӨСӨВ2018: Аймаг бүрт долоон тэрбум төгрөг олгоно
УИХ-ын нэгдсэн чуулганаар 2018 оны төсвийг хуулийн хугацаандаа баталлаа.
Орон нутгийн эдийн засгийг идэвхжүүлэх, ажилгүйдлийг бууруулах зэрэг асуудлаа тулгамдаж буй орон нутгийн удирдлага өөрөө бие даан шийдвэрлэж, эдийн засгийн чадавхаа дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх зорилт тавьжээ.
Үүнтэй холбоотойгоор орон нутгийн хөрөнгө оруулалт: Нэг аймаг дунджаар долоон тэрбум төгрөг буюу нийт 147,5 тэрбумд хүрнэ. Энэ мөнгийг аймгийн удирдлага, ИТХ-ийн хурлаар зарцуулалтыг тогтоож өгөх юм байна. Сангийн яам төсөв боловсруулах хугацаанд энэ аймаг, орон нутгаас санал авч, ямар төслүүдэд хөрөнгө оруулах талаар судалгааг хийсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ