ТӨСӨВ2018: Тэтгэврийг найман хувиар нэмнэ
УИХ-ын хуулийн хугацаандаа 2018 оны төсвийг баталлаа. Тухайлбал,
Эрүүл мэндийн салбарт 2018 онд 893,1 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийн суурийг тавьж, эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, хамрах хүрээг нэмэгдүүлэх, оновчтой болгох чиглэлийг баримталсан талаар Сангийн сайд онцолсон.
Эрүүл мэндийн даатгалыг ЭМЯ-нд шилжүүлж, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн зарцуулагдах 376 тэрбум төгрөг Эрүүл мэндийн даатгалын санд цуглуулахаар төлөвлөжээ.
Мөн ирэх онд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх бөгөөд нийт 396.6 мянган хүний тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцтай дүйцүүлж 119,5 тэрбум нэмэгдүүлнэ. Дунджаар найман хувь хүртэл нэмэгдүүлэх урьдчилсан тооцоолол гаргажээ. Гэхдээ тэтгэвэр шат дараатай нэмэх, нэг дор нэмэх зэрэг асуудлыг Засгийн газар тогтоох аж.
Малчдын тэтгэврийн насыг таван насаар урагшлуулж, 44.6 тэрбумыг тэтгэврийн санд шилжүүлэх юм байна. Үүнээс гадна, “Цалинтай ээж” хөтөлбөр, 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй эх бүр 50 мянган төгрөг, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд улирал бүр 240 төгрөг олгохоор нийт72,8 тэрбум төгрөгийг зарцуулахаар тооцжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ