Улсын хэмжээнд 82 сургууль, 127 цэцэрлэг барина
УИХ-ын хуулийн хугацаандаа 2018 оны төсөв болон түүнийг дагалдах зарим хуулийн төслүүдийг баталлаа.
2018 онд боловсролын салбарт 1,6 тэрбум төгрөг төсөвлөж, сурах, суралцах орчныг сайжруулах зорилгоор ерөнхий боловсролын сургуулиудыг гурван ээлжгүй болгоно.
Улсын хэмжээнд нийт 82 сургууль шинээр баригдана. Он дамнасан сургууль, дотуур байр, цэцэрлэгийн барилгыг барьж дуусгах төсвийг 2018 онд олгох юм байна. Улсын хэмжээнд нийт 127 цэцэрлэг баригдана. Мөн оюутны боловсролын зээлийг арилжааны банкаар бус Боловсролын зээлийн сангаар дамжуулан чирэгдэл багатай, эргэн төлөх хугацаа урт,зээлийг 37 мянган оюутанд олгохоор төсөвт суулгажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ