2018 онд эдийн засгийн өсөлт 4,2 хувьд хүрнэ

УИХ-ын хуулийн хугацаандаа 2018 оны төсөв болон түүнийг дагалдах зарим хуулийн төслүүдийг батлав. Монгол Улсын 2018 оны төсөв түүнийг дагалдан “Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсөв”, “Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсөв”-ийн төслийг хэлэлцэн баталсантай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.

2017 оны эдийн засгийн бодит өсөлт нь хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3,3 хувь, 2018 онд эдийн засгийн өсөлт 4,2 хувь байхаар тооцсон. Нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-нд эзлэх хувь 2017 онд 9,5 хувьд, 2018 онд найманхувьд хүрчтөсвийн үндсэн үзүүлэлтийг сайжруулах эхлэлийг тавьж байна.

Энэ үзүүлэлтийг 2020 онд ДНБ-ний 4,5 хувьд хүргэхээр тооцжээ. 2018 онд Монгол Улсын эдийн засгийг эрүүлжүүлэх, өр зээлийн дарамтыг бууруулах чиглэлдбодлогын шинжтэй хэд хэдэн арга хэмжээ авахаар төсөвт тусгасан байна. Тухайлбал, төсвийн алдагдлыг бууруулж, давсан орлого нэмэлт эх үүсвэрээр өрийн хэмжээг багасгах, үнэт цаасны арилжаанд гадаад дотоодын иргэн, компаниуд зэрэг бусад хөрөнгө оруулагчдын оролцох оролцоо, өрсөлдөөнийг нэмэгдүүлж, хамрах хүрээг өргөжүүлэн хүүг бууруулах, ингэснээр бизнес эрхлэгчдэд олгогдох зээлийн эх үүсвэрийнхүү буурах боломж нэмэгдэх, Засгийн газрын өндөр хүүтэй үнэт цаасны гаргалтыг бууруулан санхүү, мөнгөн хөрөнгө, өрийн удирдлагыг оновчтой болгох, төсвийн тогтвортой байдлын үндсэн үзүүлэлтүүдийн хэрэгжилтийг хангах, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх,төсвийн сахилга батыг сайжруулах, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ татварын тогтвортой бодлогоор дэмжих, татварын тогтолцоог энгийн, ойлгомжтой, чирэгдэл багатай, тэгш шударга болгосноор эдийн засгийн өсөлтийг 4,2 хувьд хүргэх тооцооллыг төсөвт суулгажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ