Төсвийн байнгын хороо хуралдлаа
УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2017.11.14/ хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн асуулт асууж, хариулт авсны дараа Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Одоо чуулганы нэгдсэн хуралдааныг зарлаад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ