Д.Хаянхярваа МАН-ын даргад өрсөлдөнө

МАН-ын их хурал долоо хоногийн дараа буюу энэ сарын 21, 22-нд болно. Намын даргад хэн хэн өрсөлдөх вэ гэдэг хөшигний цаана яригдаж буй. Тэгвэл МАН-ын даргад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “32-ын” бүлэг талаас өрсөлдөхөөр болсон талаар эх сурвалж мэдээллээ.

Тэгэхээр энэ удаагийн намын даргад албан ёсоор өрсөлдөх хүмүүс Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл нар өрсөлдөнө гэдгээ албан ёсоор илэрхийлж байна. Тиймээс гурван хүний нэгийг МАН-ын 1100 төлөөлөгч сонгоно гэсэн үг.

Мөн их хурлаар намын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгоно. Хэрэв У.Хүрэлсүх намын дарга болж чадвал одоогийн генсек Д.Амарбаясгаланг хэвээр үлдээх талаар тохиролцсон гэх мэдээлэл бий. Харин намын дарга Д.Хаянхярваа болсон тохиолдолд өөр Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөгч нь одоогоор тодорхой болоогүй талаар эх сурвалжууд мэдээлж буй. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь УИХ-ын гишүүн байдаггүй гэсэн дүрэмтэй учраас УИХ-аас өөр хэн нэгнийг генсект зүтгүүлэх бололтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ