Б.Сумъяабазар Таеквондогийн өсвөрийн дэлхийн аварга боллоо
Сонгинохайрхан дүүргийн 105-р сургуулийн 6-р ангийн сурагч Б.Сумъяабазар Итали улсад болсон Таеквондогийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хос алтан медалтай эх орондоо ирлээ.
40 гаруй орны баг тамирчидтай манай улсын 17 тамирчид өрсөлдөж, 6 тамирчин нийт 10 медаль хүртэж, Монгол эх орныхоо нэрийг гаргаж чадсан байна.
Б.Сумъяабазарын хувьд 10-12 насны ангилалд дэлхийн аваргын алтан медалийн эзэн болж, амжилтаа ахиулахаар дахин 14 насны ангилалд өрсөлдөж, хос медалийн эзэн болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ