Г.Баасан: Нэрээ хайрлаж байгаа бол зөв явахгүй яасан юм бэ

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өчигдөр мэдээлэл хийсэн. Ингэхдээ иргэдээс ирсэн мэдээллийн дагуу хоёр цэцэрлэгийн эрхлэгчийг авлигал авсан мэтээр мэдээлсэн. Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг АТГ шалгах ёстой гэсэн юм. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч буруутгаж болохгүй гэсэн Үндсэн хуулийн суурь зарчим бий. Гэтэл АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс хийсэн дээрх мэдээлэл нь энэхүү зарчимд нийцэхгүй байна гэх шүүмлэл үүслээ. Үүнтэй холбоотойгоор АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн тэргүүн Г.Баасангаас “Eagle” телевиз тодруулга авлаа.

Тэрээр “Тэр хүмүүс нэгэнт авлигалын шинжтэй үйлдэл гарган, нийтийн эрх ашгийг зөрчсөн тохиолдолд бид нэрийг нь нээлттэй зарлахаас өөр арга байхгүй. Харин хууль хяналтын байгууллагаар яваад үнэхээр буруугүйнь тогтоогдвол нэр төрөө сэлгээлгэх боломжтой. Гэмт хэрэг хийсэн нь баримтаар нотлогдоод байхад яагаад бид нэрийг нь хэлэхгүйгээр хамгаалж үлдэх ёстой юм бэ. #e2f1f9;" title="Share to twitter" data-href="http://eagle.mn/r/36184">Дуудах нэрийг эцэг эх нь өгч, дуурсах нэрийг өөрөө олдог. Тэгвэл зөв явахгүй яасан юм бэ гэж хэлмээр байна. Баасан гэдэг хүн ганцаараа Ч.Хүрэлбаатарыг мөрдөөд байгаа юм биш. Үндэсний аудитын газар шалтгалт хийгээд илрүүлсэн зөрлийг нь олон нийтэд хүргэж байгаа юм. Ер нь дандаа баримт нотолгоотой зүйл ярьж байгаа. #e2f1f9;" title="Share to twitter" data-href="http://eagle.mn/r/36184">Хэрэв хүмүүс нэрээ хайрлаж байгаа бол гэмт хэрэг хийхгүй байх хэрэгтэй. Тэр дундаа нийтийн эрх ашгийг зөрчихгүй байх нь зав” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ