З.Энхболд: Сангийн сайдын хамаатнууд лиценз зарж л байг уу

УИХ-аар Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлжэ

З.Энхболд "Сангийн сайд Чимидийн Хүрэлбаатарын төрсөн ах нар болох Чимидийн Гантулга, Чимидийн Гансүх, мөн зөвлөх К.Дэмбэрэл нар Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгор шанагийн уурхайг Солонгосын компанид 2 сая доллараар заржээ. Монгол улсын үндсэн хуулийн 6.1-д заасан ард түмний мэдэлд байх нийтийн өмчийг лиценз нэрээр авсан сангийн сайдын хамаатнууд зарж л байг уу? Төрийн өмчийн нэг муу амбаарыг хүртэл дуудлагын худалдаагаар зарж мөнгийг нь улсын төсөвт оруулдаг биз дээ.

Ийм хүмүүсийг ядаж битгий сайд болооч гэж Ерөнхийлөгч хориг тавьсан, энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэнэ. МАН-ын бүлгийн 65-аас хэд нь өөрсдийн бүтээгээгүй ард түмний өмч байгалийн баялгийг үнэгүй хувьчилж авсан 30-н гэр бүлийн талд кнопдохийг харах л үлдлээ" хэмээн бичсэн байна.

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ тухай асуусан гишүүдийн асуултад "Би болон манай ах нараас нэг ч хүн нэг ширхэг ч лиценз аваагүй. Төрийн ажлыг төрөөр нь, хувийн ажлыг хувиар нь хийнэ гэсэн манай гэр бүлийн зарчим бий" хэмээн хариулж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ