Селена Гомез өвчнийхөө талаар анх удаа ам нээлээ
Хүндээр өвчилж, бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн дуучин Селена Гомес эрүүл мэндийнхээ талаар болон сүүлийн үед өөртэй нь тохиолдсонүйл явдлуудынхаа талаар телевизэд анх удаа ярилцлага өгчээ. Энэ жил дөнгөж 25 настай тэрээр бөөрний дутагдалд орсон нь фэнүүдийнх нь сэтгэлийг зовоосон. Тэрээр энэ талаараа “Бөөрний дутагдалд орсон. Асуудал үхэх үү амьдрах уу гэдэг дээрээ тулсан. Байдал үнэхээр хэцүү байсан ч би хэн нэгнээс “Надаад бөөрөө өгөөч” гэж гуйхыг хүсээгүй” хэмээн ярьсан байна. Дуучны аз болоход тэрээр хэнээс ч ингэж асуух шаардлага гараагүй бөгөөд найз Франсия Райза түүнд өөрийн хүсэлтээр бөөрөө өгсөн юм.
Селена Гомес найзынхаа талаар “Түүний надад хийж өгсөн зүйлийн төлөө талархаад ч баршгүй” хэмээн бичжээ. Одоо тэд найзууд биш, бүр эгч дүүс шиг болсон гэнэ. Франсия бөөрөө өгснийхөө төлөө найзаасаа мөнгө болон ямар нэгэн хэлбэрээр тусламж авахаас эрс татгалзсан гэнэ. Энэ тухай ярихдаа С.Гомес тэсэлгүй нилимс унагасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ