Сэтгүүлч хүнд өөрөөс нь хол салбар гэж байдаггүй
Ерөнхий сайд Ү.Хүрэлсүхийн танхим ажилдаа орлоо. Томилгоо хэр оносон, энэ танхимаас ямар үр дүн хүлээж болох яриа нэг хэсэгтээ л тасрахгүй нь мэдээж. Сайд болгон хэн нэгэнд нь таалагдана, нөгөөд нь үгүй. Иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг нийгэмд энэ бол хэвийн үзэгдэл. Гэхдээ хүний тухай сургаар ярих, мэдэж ярих хоёрт хол ялгаа бий. Энэ танхимд миний сайн таних ч хүн байна, сургаар мэдэх ч хүн байна.
Сайн мэдэх хүмүүсийн нэг нь Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл. Монгол улс цорын ганц телевизтэй байхад “мэдээний Сараа” гэгдэж явсан үеэс нь мэднэ. Хувийн телевиз байгуулж, МСНЭ-ийг удирдаж явсан үеийг нь мэднэ. Улстөрд хүчээ үзэж буй он жилүүдийг нь ч сайн мэднэ. Нэг салбарын, нэг цаг үеийн улсууд бие биеэ мэдэлгүй ч яахав. Харин энэ удаад сайдаар томилогдсонтой нь холбогдуулан хэдэн үг хэлмээр санагдчихлаа. Яагаад гэвэл, тэрээр өөрийн үндсэн мэргэжлээс хол салбарыг удирдахаар томилогдлоо. Тийм ээ, сэтгүүлч мэргэжлээс хол салбар. Гэхдээ хүмүүс л тэгж харж, бодож байгаа болохоос үнэндээ бол сэтгүүлч хүнд өөрөөс нь хол хөндий салбар гэж нэг ч байдаггүй.
Сэтгүүлч хүн бүхий л салбарын онцлог, асуудал бэрхшээл, үүх түүх, сул болон давуу тал, хөгжлийнх нь чиг хандлагыг мэдэж байх үүрэгтэй. Тэр тусмаа эрүүл мэндийн салбар бол сэтгүүлчдийн хувьд байнга бичиж мэдэээлж байдаг хамгийн чухал салбарын нэг учраас хол хөндий гэж хэлэх үндэсгүй юм. Ажил мэргэжлийнх нь онцлог сэтгүүлч хүнийг олон талын мэдлэгтэй, асуудлыг томоор харах, дүгнэлт хийх, шийдэл гарц санал болгох чадвартай болгож төлөвшүүлдэг.
Сэтгүүлчээр олон жил ажиллаж энэ бүх чадварыг эзэмшсэн хүн улс төрийн халуун тогоонд чанагдаад ирэхээрээ илүү хүчтэй бие хүн, илүү хүчтэй улстөрч болдог. Үүнийг Ц.Элбэгдорж, С.Баяр, Ө.Энхтүвшин, Т.Ганди, Л.Энх-Амгалан нарын олон сэтгүүлч-улстөрчийн замнал нотолно. Д.Сарангэрэл ч тэр л замаар замнаж, төрийн түшээгийн хувьд элдүүр нь ханаж яваа нэгэн. Ийм хүн сайд болсон нь эрүүл мэндийн салбарт ашигтай байх гурван үндэслэл байна. Нэгд, анагаах ухааны нарийн мэргэжлийн хүмүүсийн санал бодлыг ойлгох, хүлээж авах, зөв шийдэл гаргах талдаа хол илүү байх вий. Яагаад гэвэл, сайн сэтгүүлчид тийм чадвар түлхүү хөгжсөн байдаг нь бараг зүй тогтол гэмээр санагддаг. Хоёрт, эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлыг шийдэхэд тустай шийдвэрүүдийг УИХ, Засгийн газраар цаг алдалгүй гаргуулж чадах нөлөө, овс- гоо түүнд хангалттай бий. Сэтгүүлчийн болоод улстерчийн туршлага, хувь хүний зан чанар нь түүнд ийм давуу талыг олгож байгаа юм. Гуравт, олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх талаар үр дүнтэй ажиллах асар том боломж басбий. Үүнийг амжилттай хийж чаднагэдэг эрүүл мэндийн салбарынхны нэгэн томоохон мөрөөдлийг биелүүлнэ гэсэн үг.
Яагаад гэвэл, өвдсөн хойно нь эмчлэх бус, өвдөхөөс урьдчилан сэргийлэх нь маш чухал гэдгийг өнөөдөр дэлхий нийтээрээ ойлгочихоод байхад манайдл энэ асуудал асар хоцрогдолтой байна.Тийм болохоор олон түмнийг эрүүл зөв амьдрахуйн мэдлэг мэдээллээр хангах, танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлийн ажлыг хэвлэл мэдээлэл,сэтгүүлзүйн салбарынхантайгаа хамтран эрч, хурдтай хийснээр нийтийнэрүүл мэндийг хамгаалах асуудпаар томоохон өөрчлөлт хийж чадах боломжтой. Иргэдийн эрүүл мэндийн боловсрол дээшилснээр эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал багасч, эдийн засгийн асар их хэмнэлт гарч, эцсийн дүнд бүгдээрээ хожно.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг Эрүүл мэндийн сайдаар томилох агшинд төрсөн бодлоо буулгахад ийм байна. УТэрээр эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлийн ажлаа тухайн салбарын мэргэжлийн чадварлаг багт хариуцуулж, олон нийтийн эрүү мэндийн боловсролыг дээшлүүлэх ажилдаа сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийнхнээ дайчилж, салбарын хөгжлийн өнөөдрийг маргааштай нь багтаасан холч бодлогыг төрөөр баталгаажуулан шийдүүлж чадах аваас эрүүл мэндийн салбарынхны талархлыг хүлээх сайд болж чадна. Тэрүүнийг хийж чадна. Яагаадгэвэл, сэтгүүлч хүнд өөрөөс нь хол салбар гэж байдаггүй. "Тэр тусмаа сэтгүүлч-улстөрчид...
Сэтгүүлч Б.ГАЛААРИД
СЭТГЭГДЭЛ БИЧИХ