Дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр Криштиану Роналду тодров
ФИФА-гийн “The Best” шагнал гардуулах ёслол Их Британийн нийслэлд болов. Португалын болон Мадридын “Реал” клубийн довтлогч Криштиану Роналду дэлхийн шилдэг тоглогчоор хоёр жил дараалан тодорлоо. Ийнхүү тэрээр “Барселон” клубийн Лионель Месси (Аргентин), “Пари Сен-Жермен” клубийн Неймар (Бразил) нарыг ардаа орхижээ.
Шилдэг хөлбөмбөгчнийг уламжлал ёсоор дэлхийн хөлбөмбөгийн бүх шигшээ багийн дасгалжуулагч, ахлагч, сэтгүүлч болон хөгжөөн дэмжигчдийн дунд санал хураалт явуулж тодруулсныг ФИФА-гийн албан ёсны сайтад мэдээлсэн байна. Бүх дөрвөн бүлгийн өгөх саналын тоо нь тус бүр адилхан 25 хувь байжээ.
“Реал” клубт тоглодог Кристиану Роналду энэ жил аврагуудын Лига болон Испанийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, түүнчилэн Португалын шигшээ багийг Орост болох 2018 оны дэлхийн аварга тэмцээнд орох болзлыг хангуулсанюм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ