Үнэмлэхүй жингийн ДАШТ-д дөрвөн тамирчин зодоглоно
Олон улсын жүдо бөхийн холбооноос үнэмлэхүй жингийн ДАШТ-ийг арваннэгдүгээр сарын 11-12-нд Мароккод зохион байгуулах болсноо зарлалаа.
Хамгийн өндөр шагналын сан буюу 500 мянган евро амалсан тус тэмцээнд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй жүдоч тус бүр 100 мянган евро өвөртөлнө. Тодруулбал, Алтан медаль-100.000 евро, Мөнгөн медаль- 50.000 евро, Хүрэл медаль -25.000 евро, Шагналт тавдугаар байрт шалгарсан-10.000 евро, Шагналт долдугаар байрт шалгарсан хоёр жүдоч-5000 евро, Шилдэг 16-д үлдсэн найм жүдоч- 2500 евро хүртэх аж. Монголын шигшээ багаас олимпийн аварга, дэлхийн аваргын хүрэл медальт Н.Түвшинбаяр, ОУХМ Б.Тэмүүлэн, Ө.Дүүрэнбаяр, Л.Отгонбаатар нар зодоглохоор мэдүүлгээ өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ