Хайгуулын 33 тусгай зөвшөөрөл олгожээ
Ашигт малтмал, газрын тосны газраас он гарснаас хойш улсын хэмжээнд сонгон шалгаруулалтаар хайгуулын 33 тусгай зөвшөөрөл олгосон байна.
Харин өргөдлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөж байсан ч энэ жил зогсонги байдалд ороод байгаа аж. Улсын хэмжээнд одоогоор хайгуулын 3475 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр буй. Харин Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тайланд дурдсанаар шинээр 70 ордын нөөцийн нэгдсэн хэмжээг мэдээллийн санд бүртгэж авсан байна.
Мэдээллийн санд шилжсэн долоон орд тутмын нэг нь нүүрснийх байгаа аж. Хайгуулын ажлын зардлыг харвал 2012 оноос эхлэн геологи хайгуулын ажлын хэмжээ буурчээ. Энэ төрлийн тусгай зөвшөөрөл эзэмшигчид хайгуулын ажилд зарцуулсан зардлын 46.8 хувийг өрөмдлөг эзэлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ