Хүндийг өргөлтийн ДАШТ-д оролцох тамирчдыг хэлэлцлээ
Монголын хүндийг өргөлтийн холбооны Гүйцэтгэх зөвлөл өчигдөр /2017.10.13/ хуралдлаа. МҮОХ-ны ерөнхийлөгч, Монголын хүндийг өргөлтийн холбооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн хуралд оролцов.
Ирэх арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 3-ны өдрүүдэд АНУ-ын Анахайм хотноо хүндийг өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Энэ удаагийн хурлаар дэлхийн аваргад оролцох баг тамирчид, бэлтгэл ажлын талаар санал солилцож, бүрэлдэхүүний талаар хэлэлцжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ