Алт худалдан авалтын дүн 15.1 тоннд хүрчээ
Монголбанкны алт худалдан авалтын дүнг аравдугаар сарын 2-ны өдрийн байдлаар авч үзэхэд 15.1 тоннд хүрчээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 тонноор өссөн дүн юм. Энэ хугацаанд 182 иргэн, 106 аж ахуйн нэгж алт тушаажээ.
Монголбанк алтны арилжааг улсдаа төвлөрүүлэх бодлого барьж буй. Энэ хүрээнд “Монгол алт” аяныг зарлан хэрэгжүүлж, бичил уурхайчид, аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн сургалт уулзалтуудыг тогтмол хийж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ