АмЧам Монгол гишүүддээ зориулсан тусгай уулзалт боллоо
Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) өөрийн гишүүддээ зориулсан тусгай бизнес уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
АмЧамын гишүүн байгууллагуудын гүйцэтгэх удирдлагууд болон ТУЗ-ийн гишүүд оролцсон тус арга хэмжээ нь АмЧам Монголын гишүүн байгууллагуудад АНУ-Монголын худалдаа арилжааны хамтын ажиллагааны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг сонсох боломжийг олгосноороо онцлогтой болсон юм. Дэд сайдын орлогч ноён Алан Турлие нь АНУ-Монгол улсын хооронд худалдаа арилжааны хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч оролцогчидтой харилцан яриа өрнүүлэн тэдний сонирхсон асуултуудад дэлгэрэнгүй хариулт өгсөн юм.
Элчин сайд Галт “Монгол Улсад Америкийн бизнесийн өргөн оролцоо болон түншлэлийг өсгөн нэмэгдүүлэх нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг улам сайжруулах хамгийн оновчтой арга байх юм” гэв.
Дэд сайдын орлогч ноён Алан Турлие “Ерөнхийлөгч Трампын Засгийн газар Азийн бүс нутагтай бүх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаа ба бид энэ бүс нутгийн орнуудтай шууд чөлөөт худалдааны гэрээ байгуулах боломжуудыг судалж байна.
Бид Монгол Улсад хөдөө аж ахуй, мал аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний боловсруулалт чиглэлүүд зэрэгт маш өргөн боломж бий гэж харж байгаа ба Америкт эдгээр салбаруудад мэргэшсэн туршлага болон тоног төхөөрөмж нийлүүлж чадах олон компаниуд байгаа гэдгийг хэлэхэд таатай байна” хэмээлээ.
АмЧамын ТУЗ-ийн дарга Жэймс Лиотта “Монгол Улс дахь Хятад, ОХУ, Япон, Өмнөд Солонгос болон Европын Холбооны идэвхи оролцоо сэргэж буй энэ чухал мөчид АНУ-ын Худалдааны яам ч гэсэн мөн адил Монголд анхаарлаа хандуулж байгааг харахад таатай байна.
АмЧам нь Америк-Монголын худалдааны харилцааг цаашид улам гүнзгийрүүлэхэд та бүхний Монгол Улс дахь гол түншээр үргэлжлүүлэн ажиллахболно” гэлээ.
АмЧамын Монголын тухай
АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм.
Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ