Тэтгэврийн нэмэгдэлд 162.5 тэрбумыг төсөвлөжээ

Улсын хэмжээнд 70 мянган тэтгэвэр авагч 57.3 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлттэйгээр буюу жилийн 15 хувийн хүүтэйгээр авсан гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд онцолжээ. Ахмадын тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү урьд нь 18 хувьтай байсан юм. Түүнчлэн богино хугацааны буюу зургаансар хүртэлх тэтгэврийн зээлийгямар нэгэн хүү, шимтгэлгүйгээр ахмадууд, зорилтод бүлгийнхэндээ шууд олгож эхэлснийг салбарын сайд тодотгосон байна.

Хэтдээ бол ахмадуудаа зээл, тусламжаар амьдралаа залгуулах биш амьдралд хангалттай хүрэлцэхүйц хэмжээнийтэтгэвэр тэтгэмжтэй болгоход анхаарах нь хамгаас чухал билээ. Тиймээс удахгүй эхлэх намрын чуулганаар “Нийгмийн даатгалын ерөнхий хууль”-ийг хэлэлцүүлж, тэтгэвэр тогтоох аргачлалыг улам боловсронгуй болгох бодлого барьж буй гэнэ. Өчигдөр өргөн барьсан 2018оны төсвийн төсөлд162,5 тэрбум төгрөгийг тэтгэврийн нэмэгдэлдзориулахаар суулгажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ