Д.Гантулгыг баривчлаагүй нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл үү?
Хүчингийн хэрэгт нэр нь холбогдоод буйгишүүн Д.Гантулгын асуудлаар өмгөөлөгч Б.Мэргэн Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Тэрбээр 'УИХ-ын гишүүний ес зүйн дүрэм зөрчсөн үйлдэл гаргасан. Түүнтэй холбоотой гэмт хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийн байгууллагынхан Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн' гэжҮндсэн хуулийн цэц болоод УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд гомдол гаргасан байна.
ХҮЧИНГИЙН ХЭРГИЙН МӨРДӨН БАЙЦААЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбогдох хэргийг иргэн Ч.Наранзаяагийн гомдлоор Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж эхэлсэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүйг албаны эх сурвалж мэдээлэв. Тодруулбал, УИХ-ын гишүүнд хүчиндүүлсэн хэмээн тэрбээр 2017 оны зургадугаар сарын 12-ны оройБаянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст өргөдөл гаргаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжилгээ өгсөн байдаг.Улмаар цагдаагийнхан хэргийг бүртгэн шалгасан боловч дүүргийн прокурорын газраас өнгөрсөн зургадугаар сарын 21-ний өдөр хэрэгсэхгүй болгожээ. Тиймээсэрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан дүүргийн прокурорын шийдвэрийгЧ.Наранзаяа эсэргүүцэж, Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргасан юм. Гомдлын дагуу Улсын ерөнхий прокурорын газраас наймдугаар сарын 23-ны өдөр хяналтын прокурорын 4044 дугаартай тогтоолыг хүчингүй болгон,дахин хэрэг нээж мөрдөн байцаалтын ажиллагааг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн I хэлтэст дахин эхлүүлсэн. Мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нар худал дүгнэлт гаргасан байх магадлалтай гэж Ч.Наранзаяа үзэж буй юм.
Д.ГАНТУЛГА УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЁС ЗҮЙН ДҮРМИЙГ ЗӨРЧСӨН ГЭВ
Хэдийгээр хуулийн байгууллагууд Д.Гантулгад холбоотой хэргийг шалгаж буй ч УИХ-ын гишүүний ёс зүйн асуудал орхигдсоныг өмгөөлөгч Б.Мэргэн ярилаа. Түүний хэлснээр, Д.Гантулга нь гэмт хэрэгт холбогдсоноос гадна бусад хууль, Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийгзөрчсөн үйлдэл гаргасаар ирсэн гэв.
Монгол Улсын төрийн ордны тухай хуулийн 11.1.2-т “Төрийн ордны хурал, зөвлөгөөн, уулзалтын танхим, албан тасалгаанд энэ хуульд зааснаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”,УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн 2.1.5-т “Гишүүн нь Төрийн ордон болон Улсын Их хурлын чуулганы хуралдааны танхимд биеэ зөв авч явж, холбогдох хууль тогтоомжийг сахин биелүүлнэ”, 2.1.7-д “Гишүүн нь ёс зүйн хэм хэмжээг сахих талаар олон нийтэд үлгэр жишээ үзүүлэгч байна” гэж заасан байдаг. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Гантулга нь өнгөрсөн долдугаар сарын 6-ны өдөр төрийн ажил хэргийн талаар биш өөрийн холбогдсон хүчингийн гэмт хэргийн талаар Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж “Би дотуур хувцсаа өмсөж гарсан...” гэх мэт мэдээлэл өгснөөс гадна хохирогчийн эгч Ч.Саранзаяатай эмнэлэгт уулзан тохиролцоо хийх гэж буйбичлэгийнхээ талаар тайлбар хийсэн зэрэг нь дээрх хууль, ёс зүйн дүрмийг зөрчсөн үйлдэл болжээ.
Д.ГАНТУЛГЫГ БАРИВЧЛАН ШАЛГААГҮЙ НЬ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮҮ?
Эрүүгийн эрх зүйд гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүн бүрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчим үйлчилдэг бөгөөд гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоохын тулд нотлох баримт цуглуулахаас эхлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг хийх шаардлагатайг өмгөөлөгч Б.Мэргэн хэллээ.Үндсэн хуулийн 14.2 дахь хэсэгт хүний эрхийн байдлыг ялгаварлан гадуурхаж болохгүй шалгууруудыг “үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол” гэж нэр заан тодорхойлсон байдаг.Гэтэл хүчингийн хэрэгт нэр нь холбогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулгыг саатуулан, мэдүүлэг авахгүй байгаа үйлдэл нь Үндсэн хуульд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн заалт зөрчигдөж жирийн иргэн, Улсын Их Хурлын гишүүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварласан хэрэг гэж өмгөөлөгч Б.Мэргэн үзсэн гэв.
Үүнээс гадна Үндсэн хуулийн 29.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасан.1997 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т Улсын Их Хурал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг ,
-Гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан
-Эрх бүхий байгууллага Улсын Их Хурлын гишүүнд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлж өгөхийг Улсын Их Хурлаас хүссэн гэсэн хоёр тохиолдолд хэлэлцэнэ гэж заасан байв.
2006 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд дээрх хоёр агуулга туссан байсан ч 2010 оны арванхоёрдугаар сарын 30-ны өөрчлөлтөөр “Гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулсан бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ” гэсэн заалтыг хассан юм. Өмгөөлөгч Б.Мэргэний тайлбарласнаар, дээрх заалтыг хассан нь зөвхөн гэмт хэрэг үйлдэж байхад нь нотлох баримттайгаар баривчлагдсан тохиолдолд л бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ гэсэн Үндсэн хуулийг хэт явцууруулан зөрчсөн үйлдэл болжээ.
Тиймээс өмгөөлөгч Б.Мэргэн 'УИХ-ын гишүүн Д.Гантулга бусдыг хүчирхийлсэн нь нотлох баримт хангалттай байхад түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг холбогдох байгууллагууд нь хөндөж тавиагүй нь Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл' гэв.
Д.Уламбаяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ