Хүүхдийн мөнгийг ирэх сард олгоно

Олон улсын валютын сангаас тавьсан шаардлагын дагуу хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох шийдвэр гаргасан. Энэ дагуу он дуустал олгох хүүхдийн мөнгийг төсөвт суулгаад байсан юм.

Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бүх хүүхдэд олгохоор болж, өмнө нь төсөвт суулгасан мөнгийг тарааж дуусгажээ. Үүнээс үүдэж есдүгээр сард хүүхдийн мөнгө олгох санхүүжилтгүй болсон байна.

Есдүгээр сарын хүүхдийн мөнгийг олгохын тулд 110 тэрбум төгрөг шаардлагатай гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэлсэн. Тэрхүү санхүүжилтийг аравдугаар сард хуралдах УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэж, баталсны дараа хүүхдийн мөнгийг үргэлжлүүлж олгох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ