“Унаганууд” дээд лигийн эрхээ алдлаа
Монголын Хөлбөмбөгийн Холбоо, “Арвайн үндэс” брэндтэй хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Хүрхрээ үндэсний лиг”-ийн 16-р тойргийн эхний тоглолт өчигдөр /09.15/ явагдлаа. Үлдсэн хоёр тоглолтдоо хожоод ч “Хүрхээ үндэсний лиг”-ийн эрхээ авч үлдэхэд хэцүү болоод байсан “Унаганууд”, “Хангарьд”-ыг хүлээн авч тоглосон.
“Хангарьд”-ын хувьд медальт байрын төлөө өрсөлдөж байгаа учраас гурван оноо юу юунаас илүү хэрэгтэй байв. Гэсэн ч 90 минутын турш өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулж чадалгүй хуурай тэнцлээ. Тэгснээр “Унаганууд” 10 оноотой болж “Хүрхрээ үндэсний лиг”-г орхиж буй эхний баг болов. Харин гурван оноо авч чадаагүй “Хангарьд” урдаа байгаа “Атлетик 220”-ийн дээр гарах боломжоо алдлаа. “Хүрхрээ үндэсний лиг”-ийн 16-р тойргийн үлдсэн дөрвөн тоглолт амралтын өдрүүдээр МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд явагдана. Тус тоглолтуудыг та бүхэн цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирж сонирхохоос гадна NTV, Mycujoo.tv-ээр шууд хүлээн авч үзэх боломжтой аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ