Монголын тамирчид Якутад зодоглоно

ОХУ-ын Гавьяат дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит Олон улсын тэмцээн есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 1-нд Якутад болно.

Арав дахь удаагийн уламжлалт тэмцээнд оролцох тамирчид тодорчээ.

  • 57 кг-ын жинд З.Занабазар (Арслан)
  • 61 кг-д А.Мөнх-Эрдэнэ (Хасу-Мегастарс)
  • 65 кг-д Т.Тулга (Арслан)
  • 70 кг-д Э.Тэмүүлэн (Хасу-Мегастарс)
  • 74 кг-д З.Сумъяабазар (Хангарьд)
  • 86 кг-д Б.Нямбаяр (Ирээдүй)
  • 97 кг-д Б.Одсүрэн
  • 125 кг-д М.Лхагвагэрэл (хоёул Аварга)

Тамирчдыг Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном ахална. Харин Олон улсын гуравдугаар зургийн шүүгч П.Батбаатар тус тэмцээнийг дэнслэх юм. Монголын тамирчдаас Дмитрий Коркиний нэрэмжит тэмцээнээс 2011 онд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Б.Анхбаяр нар 2011, ОУХМ Л.Төртогтох 2015 онд түрүүлж байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ