ОУВС: Хөтөлбөр зогсох эрсдэл харагдахгүй байна

Засгийн газрыг огцруулсантай холбогдуулан Олон улсын валютын сан/ОУВС/ Монгол Улсад хэрэгжүүлж байсан хөтөлбөрөө зогсоосон гэх мэдээллийг зарим хэвлэлээр цацах болсон. Энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор ОУВС-гаас албан ёсны тодруулга, тайлбар өглөө.

Тус сангийн суурин төлөөлөгч Нэйл Сакер “Хөтөлбөр зогсох магадлал, эрсдэл огт харагдахгүй байна” гэж мэдэгдээд,одоо хэрэгжиж буй хөтөлбөрийн үр дүн сайн гарч байгааг онцолсон юм.

Олон улсын валютын сан хөтөлбөрийн хэрэгжилтдээ улирал тутам үнэлгээ хийж, түүнийгээ захирлуудын зөвлөлдөө танилцуулдаг аж. Харин энэ удаад Засгийн газар огцорсонтой холбоотойгоор есдүгээр сарын сүүлээр хийгдэх ёстой байсан үнэлгээний хэлэлцүүлгийгшинэ засгийн газар байгуулагдаххүртэл хойшлуулах шийдвэр гаргажээ. Учир нь хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлсэн бодлогын зорилтуудыг шинэ Ерөнхий сайд, Сангийн сайд дэмжиж буйг албан ёсоор мэдэгдэхёстой гэж тэд үзсэн байна. Мөн хөтөлбөрийг цаашид амжилттай хэрэгжүүлэхталаар шинэ Засгийн газартай ярилцах хэрэгтэйг онцолсон юм.

ОУВС-гийн суурин төлөөлөгч Нэйл Сакер “Хөтөлбөр өнөөг хүртэл амжилттай хэрэгжиж байгаа. Тиймээсучраас хөтөлбөр зогсох эрсдэл харагдахгүй байна. Харин ч Монгол улс хөтөлбөрийн хүрээнд тохирсноос илүү өндөрүр дүнд хүрч чадаж байна. Макро эдийн засгийн гүйцэтгэлийн үр дүн их сайн гарч байна. Засгийн газраас бүтцийн шинэчлэлийн арга хэмжээнүүдээ эхнээс нь хэрэгжүүлээдявж байна. Одоо эхлэх намрын чуулганаар үүнтэй холбоотой хэд хэдэн хууль эрх зүйн баримт бичгийн төслүүд орж, хэлэлцэгдэх учиртай. Тэгэхлээр одоогоор бүх зүйл эерэг гэж хэлж болно. Хэрвээ харилцсан тохиролцсон арга хэмжээнүүдийгавч хэрэгжүүлээгүй болОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөс учир шалтгааныг нь тодруулж, шаардлагатай бол хөтөлбөрийг зогсоодог. Гэхдээ Монгол Улсын хувьд ийм зүйл болохгүй гэж бодож байна” гэв.

Харин Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Мата албан тушаал буурсан гэдэг ташаа мэдээлэл. Тэрбээр удирдах албан тушаалд дэвшиж, Азийн эдийн засагт судалгаа шинжилгээ хийдэг хэлтсийг удирдахболсон. Тодруулбал, ОУВС-гийн ажилтан нэг улсад гурав орчим жилийн хугацаанд ажилладаг дотоод журамтай гэнэ. Энэ журмын дагуу Коши Матай Монгол Улстайажиллах хугацаа нь дууссан байна. Ингээд байгууллагын тогтсон дүрмийн дагуу Коши Мата өөр ажилд шилжсэн' гэв.

ОУВС-тай тохирсон хөтөлбөр Монголын Засгийн газрын боловсруулсан эдийн засгийг сэргээх хөтөлбөр дээр суурилсан. Цаашдаа засгийн газрын бодлогын байр суурь хэвээрээүргэлжилнэ гэдэгт Нэйл Сакер итгэлтэй байна. Мөншинээр томилогдох Ерөнхий сайд, Сангийн сайдтай хамтран ажиллахад бэлэн гэдгээ ОУВС-гийн суурин төлөөлөгч мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ