21 компанийн хувьцааны ханш өсчээ
2017 оны есдүгээр сарын 14-ний өдөр I, II, III ангиллын 39 хувьцаат компанийн 650,789 ширхэг хувьцаа арилжигдсанаас 21 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Бөөний худалдаа' компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.58 хувиар өссөн бол 'Монинжбар” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.38 хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 64 ширхэг үнэт цаас6,184,320 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр 'MSE ALL' индекс 1001 нэгж болж 0.71 хувиар өссөн нь 2015 оны 7-р сарын 20-ны өдрөөс хойш дахин 1000 нэгжийг давсан үзүүлэлт болсон бол зах зээлийн үнэлгээ 1,896.149,859,940 төгрөг боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ