Кени Вестийн гэр бүлийн гурав дахь хүүхэд нэгдүгээр сард төрнө
Алдарт хос Кени Вест, Ким Кардашиан нар ирэх жил шинэ хүнээ өлгийдөн авна гэсэн сайхан мэдээтэй байна. Энэ жил 36 настай үзэсгэлэнт бүсгүй Ким Кардашиан, 40 настай Кени Вест нарын хүүхдийг тээж буй эмэгтэй өдөрт 45 мянган ам.доллар авахаар тохиролцсон талаар хосуудын дотны анд ам алджээ. Үүгээр ч зогсохгүй Кени, Ким нар тээгч эхэд долоо хоногийн хэрэгцээнд 2000-3000 ам.доллар төлж байгаа гэнэ.Тээгч эх 3 сартай жирэмсэн бөгөөд ирэх оны нэгдүгээр сард төрнө.
Алдар нэр, эд баялаг, хайр сэтгэл, авьяас билэг гээд дутуу зүйл үгүй төгс хосууд хэмээн нэрлэгддэг Кени Вестийнх охин Норт, хүү Сэйнтийн хамт аз жаргалтай амьдралаараа сошиал ертөнцийг чимдэг. Хосуудын дотны андын ам алдсанаар тэдний гурав дахь хүүхэд охин байх бөгөөд Ким эрүүл чийрэг хүүхэдтэй болохын төлөө бүх арга хэмжээг авч байгаа гэнэ. Ким тээгч эхийн хоол хүнс, амьдралын хэвшилд ихэд анхаарч байгаа аж. Тээгч эхийг үсний будаг, тамхи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, загасны мах идэхийг хориглосон байна. Тэрээр зөв хооллолт, хоолны дэглэмийг чанд баримтлахыг сануулж буй нь эрүүл чийрэг хүүхэдтэй болохоос гадна удахгүй мэндлэх хүүхдийнхээ хоолны дуршилд ч анхаарч буй хэрэг гэж эх сурвалж мэдэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ