Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан охидын нэг нас баржээ
Өнөөдөр өглөө Эрдэнэт хотод хоёр охин есөн давхар байшингийн дээврээс унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Энэ талаар Эрдэнэт хотод оршин суудаг иргэд сошиал орчинд ярьж, бичиж байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, амиа хорлосон охид бага насны охид байсан гэх мэдээлэл байна. Ослын газар Онцгой байдлын албан хаагчид очсон ч аварч амжаагүй байна. Одоогоор шалтгааныг тодруулахаар аймгийн цагдаагийн хэлтэс ажиллаж байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
.
НЭМЭЛТ 16:07 ЦАГ: Эх сурвалжаас авсан мэдээллээр эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байсан хоёр охины нэг нь амьсгал хураажээ. Үлдсэн охины хувьд биеийн байдал маш хүнд байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ