Төлбөрийн тэнцэл 74 сая ам.долларын алдагдалтай гарчээ
Монголбанкнаас төлбөрийн тэнцлийн оны эхний хагас жилийн гүйцэтгэлийг танилцууллаа. Хоёрдугаар улирлын байдлаар нийт төлбөрийн тэнцэл 74 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Урьдчилсан гүйцэтгэлтэй харьцуулахад, урсгал ба хөрөнгийн дансны алдагдал эхний хагас жилд 198.5 сая ам.доллараар өсөж, 265.2 сая ам.долларын алдагдалтай гарсан байна.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 44 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Харин санхүүгийн дансны ашиг 176.8 сая ам.доллараар өсөж, 353.4 сая ам.долларын ашигтай гарсан гэж Төв банк мэдээллээ. Энэхүү үзүүлэлт багцын хөрөнгө оруулалтын бууралтаар голлон тайлбарлагдаж байна. Мөн урсгал дансны алдагдал нэмэгдэж, санхүүгийн дансны ашиг өсөхөд тайлант улиралд гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниуд ашигтай ажилласан нь гол нөлөө үзүүлжээ.
Мөн төлбөрийн тэнцлийн алдагдал 38.4 сая ам.доллараар нэмэгдсэн нь ОУВС-ийн ажлын хэсгээс өгсөн зөвлөмжийн дагуу тус сангаас авсан зээлийн бүртгэлийг Засгийн газраас Монголбанк руу шилжүүлсэнтэй холбоотой аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ