Зэсийн баяжмалын экспорт 14 хувиар буурчээ
Монгол Улс зэсийн баяжмалаа 100 хувь БНХАУ руу экспортолжээ. Оны эхний долоон сард 888.7 сая доллар болсон нь 2016 оны мөн үеийнхээс 14 хувиар буурсан талаар ҮСХ мэдээллээ. Биет хэмжээний хувьд нийт экспорт 10 хувиар буурч, 852.7 мянган тонн болсон байна. Үүнд “Оюутолгой”-н экспорт буурсан нь нөлөөлсөн аж. Хэдийгээр “Оюутолгой”-н олборлосон хүдрийн хэмжээ өссөн боловч II улиралд зэсийн борлуулалт өмнөх улирлаас 5.6 хувиар буурчээ. Энэ нь баяжмалын хэмжээ бага байсантай холбоотой юм.
Мөн алтны борлуулалт өмнөх улирлаас 28.1 хувиар буурсан нь 2016 оны IV улиралд өндөр агууламжтай баяжмал борлуулсантай холбоотой гэж “Оюу Толгой” компани мэдээлсэн. Харин алтны экспорт 217.7 сая доллар болсон байна. Ингэхдээ 100 хувь Их Британи руу экспортолжээ.
Биет хэмжээгээр 5.4 тонн алт худалдсан нь жилийн өмнөхөөс 36 хувиар буурсан дүн боллоо. Төмрийн хүдрийн баяжмалын экспорт оны эхний долоон сард 48 хувиар өсөж, 178.2 сая доллар хүрчээ. Биет хэмжээний хувьд 3.2 сая тонн болж үл ялиг буюу хоёр хувиар өссөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ