Каспаров эхний ялагдлаа хүлээв
Оросын шатрын их мастер Гарри Каспаров АНУ-ын Сент-Луис хотод шатрын хурдан нүүдлийн тэмцээний өрөгт нутаг нэгт Ян Непомнящийд ялагдсан талаар “Grandchesstour.org” мэдээллээ.
Тэд наймдугаар сарын 15-нд тэмцээний тав дахь тойргийн хүрээнд учирчээ. Каспаровын хувьд энэ нь уг тэмцээний эхний ялагдал болсон бөгөөд үүнээс өмнө дөрвөн удаа хайнцжээ.
Непомнящий, АНУ-ын Фабиано Каруана нар тус бүр долоон оноотойгоор тэмцээнийг тэргүүлж байна. Каспаров, Оросын Сергей Карякин, Энэтхэгийн Вишванат Ананднар долоодугаар байранд явж байна.
Сент-Луисын тэмцээнд дэлхийн шилдэг шатарчид оролцож байна. Тэмцээний шагналын сан 150 мянган ам.доллар бөгөөд түрүүлсэн тамирчин үүнээс 37.5 мянган ам.долларыг авах аж.
Каспаров шатрын спортод эргэн ирж буйгаа өнгөрсөн долоодугаар сарын 6-нд зарласан юм.
Тэрээр 2005 оноос хойш нөхөрсөг тэмцээнд хэд хэдэн удаа оролцсон байна. Каспаров дэлхийн шатрын 13 дахьаварга бөгөөд 1985-аас 1993 онд энэ цолоохадгалж байсан билээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ