Ч.Амарболд генерал Эрээн хотод консулаар суужээ

Гадаад харилцааны яамнаас БНХАУ-ын Гадаад хэргийн яаманд Ч.Амарболд генералыг консулаар суулгах зөвшөөрөл хүсч буй албан тоотыг өнгөрөгч зургадугаар сарын эхээр хүргүүлсэн байдаг. Уг албан хүсэлтэд “Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотод суух консулаар ноён Чимиддоржийн Амарболдыг тохоон томилоход зөвшөөрөл олгохыг хүсэх завшаан тохиолдов” хэмээн онцлоод байсан юм.

Ч.Амарболд генералын хувьд долдугаар сарын 1-ний үймээний үед ЦЕГ-ын үүрэг гүйцэтгэгч хийж байсан нэгэн юм. Тэрээр Эрүүгийн хуулийн 294.2-т зааснаар “Захирагч эрх мэдэл, албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс төрд онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр 6.6 жилийн ял сонсож, батлан даалтаар хугацаанаасаа өмнө суллагдаж байсан билээ.

Тиймээсөмнө нь ял эдэлж байсан Ч.Амарболд генералыг гадагш нь консулаар томилж буй явдлыг олон нийтийн зүгээс шүүмжилж, Гадаад харилцааны яаманд хүсэлт хүртэл илгээж байв. Улмаар иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс эрх баригч нам төрийн нэр барих замаар ял эдлэж байсан хүний гадагш нь томилж буйг эсэргүүцэж буйгаа хэвлэлийн хурлуудын үеэр тодотгож байв. Гэсэн хэдий ч Ч.Амарболд генерал 2018.08.01-ний өдөр албан ёсоор үүрэгт ажлаа хүлээн авсан байна.

Г.ИТГЭЛ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ