Өрхийн сарын дундаж орлого өсчээ
Үндэсний Статистикийн Хорооноос өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны хоёрдугаар улирлын судалгааны дүнг гаргажээ.
Судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 926.4 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 52 мянган төгрөгөөр (6.0%) өссөн байна.Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого өсөхөд
- цалин хөлсний орлого 23.3 мянган төгрөг (4.8%),
- тэтгэвэр, тэтгэмжийн орлого 23.9 мянган төгрөгөөр (14.9%) өссөн нь голлон нөлөөлжээ.
Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2017 оны хоёрдугаар улиралд 1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 53.1 мянган төгрөгөөр (5.6%) өслөө. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага өсөхөд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 45.3 мянган төгрөгөөр (6.4%) өссөн нь голлон нөлөөлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ