Пентагон трансжендер цэргүүдэд зарцуулдгаас 5 дахин их мөнгийг ВИАГРАНД төлдөг
Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп армид трансжендер иргэдийг элсүүлэхийг хориглох тухай мэдэгдсэн. Хүний эрхийн байгууллагууд энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, Цагаан ордон хэрхэн хэрэгжүүлэх тухай тайлбар хийгээгүй байна.
Гэхдээ Трампын тайлбарласнаар арми энэ шийдвэрийг гаргасан бөгөөд трансжендер цэргүүдэд зарцуулдаг төсөв их байгааг шалтгаан болгосон юм. Тэгвэл Пентагон үнэн хэрэгтээ трансжендер цэргүүдэд зарцуулдаг төсвөөс тав дахин их мөнгийг Виагра авахад зарцуулдаг аж.
Ранд корпорацийн судалгаагаар 2016 оны байдлаар трансжендер цэргүүдэд зарцуулах нийт төсөв 8,4 сая ам. доллар байсан бол 2014 онд Пентагон Виагра, Циалис эм авахад 84 сая ам.доллар зарцуулжээ.
АНУ-ын Тэнгисийн цэрэгт алба хаадаг 20 настай, трансжендер Кристин Бек BusinessInsider-т өгсөн ярилцлагадаа “Үнэн хэрэгтээ армийн нийт төсвийн 0,000001 хувийг хэмнэх асуудлыг л ярьж байна” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ