Ч.Саранзаяа : Гадаад явуулж өгнө , тохиръё гэж ярьсан

УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой асуудлаар түүнд хүчиндүүлсэн гэх эмэгтэйн эгч Ч.Саранзаяа Авлигатай тэмцэх газарт хүсэлт гаргаж байгаагаа өнөөдөр /2017.07.27/ мэдээллээ.

Тэрээр Шүүх эмнэлгийн эхний шинжилгээгээр эд мөрийн баримтуудаас эр бэлгийн эс илэрсэн гэсэн тэмдэглэгээг баллуур /штрих/ дарж балласан, дүгнэлтийг устгасан байх магадлалтай гэсэн үндэслэлээр УИХ-ын гишүүн Д.Гантулга болон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг шалгаж өгөхийг хүсч байгаа юм байна.

Ч.Саранзаяа хэлэхдээ “УИХ-ын гишүүн Д.Гантулгын захиалгаар нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн, эд мөрийн баримт устгасан байз болзошгүй гэсэн үндэслэлээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг Авлигатай тэмцэх газар өгч байгаа. Гол эд мөрийн баримт болох ор хөнжлийн даавуу болон хохирогчийн дотуур өмднөөс хайчилж авсан хэсэг бидэнд байгаа. Манай дүүгийн хувьд нөхцөл байдал хүнд байгаа. Амиа хорлох гэж хоёр удаа оролдсон. Эмнэлэгт байхаас хойш хэд хэдэн удаа Д.Гантулга гишүүний найз нь ярьсан. Та хоёрыг гадаад явуулж өгье, тохиръё, уулзъя гэж ярьсан би хариу өгөөгүй. Гишүүн Төрийн ордонд хийсэн хэвлэлийн хурлаар хууль шүүхийн байгууллагад шалгуулахад бэлэн байна гэж байсан. Тиймээс үгэндээ үнэнч байж ирж шалгуулаасай гэж хүсэж байна” гэлээ.

Мэдээлэл өгсний дараагаар Ч.Саранзаяа өөрийн өргөдлөө Авлигатай тэмцэх газарт хүлээлгэж өглөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ