Дэлхийд анх удаа хоёр гар шилжүүлэн суулгуулсан хүү бейсбол тогложээ
З.Харви хүү хоёр настайдаа хүндээр өвчилсний улмаас халдвар нь даамжирч эмч нар түүний гарыг нь бугуйн хэсгээр нь, мөн хоёр хөлийг өвдөгнийх нь доогуур тайрахаас өөр аргагүйд хүрчээ. Хүүгийн бөөр бараг ажиллагаагүй болсон ба тэрбээр хордлогонд орон үхэх аюултай тулгарсан байна. Бөөрний диализ эмчилгээг хоёр жилийн турш тогтмол хийсний эцэст дөрвөн настай Зион Харвид түүний эх Патти Рэй-гийн бөөрийг шилжүүлэн суулгажээ. Үүнээс дөрвөн жилийн дараа Балтиморт нас барсан хүүгийн хоёр гарыг нь авч Харвид шилжүүлэн суулгажээ.
Одоо Зион Харви хүү сэрээ, хутгыг барьж чаддаг төдийгүй үзгээр бичиж, өөрөө хувцаслаж чадахаас гадна ээжийнх нь хацар гарт нь хүрэхэд мэдэрч чаддаг болжээ. Харин саяхнаас бейсболын цохиураар бөмбөг цохиж чаддаг болсон төдийгүй хүүгийн хоёр гар тархины өгсөн команданд захирагдаж, хөдөлж байгаа аж. Үүнийг неврологийн сорилын дүн нотолж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ