З.Энхболд: Түүхэнд анх удаа Ерөнхийлөгч элчин сайдыг эгүүлэн татна, УИХ, ЗГ нь үгүй гэдэг тохиолдол үүслээ
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод С.Баяр, М.Энхсайхан нарыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөх албан бичиг хүргүүлсэн. Албан бичгийн хариуг өчигдөр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өгсөн. Тэгвэл өгсөн хариултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга өөрийн цахим хуудсаараа тайлбар хийжээ.
Тэрбээр "С.Баяр, М.Энхсайхан нарыг эгүүлэн татахыг УИХТГ дарга зөвшөөрөхгүй гэнэ. Өөрийн чинь ишэлсэн Үндсэн хуулинд Засгийн газраас зөвшөөрөл авах тухай алга. Үндсэн хуулинд байхгүй заалтаар Засгийн газартай зөвшилцвөл Үндсэн хууль зөрчсөн гээд огцорно биз дээ.
Монголын түүхэнд анх удаа Ерөнхийлөгч элчин сайдыг эгүүлэн татна гээд, УИХ, ЗГ нь үгүй гэдэг тохиолдол үүслээ. Ийм тохиолдолд Үндсэн хуулийн 33.1.5-аа л барина. УИХ-тай зөвшилцөн эгүүлэн татах эрх зөвхөн Ерөнхийлөгчид бий. Засгийн газар энд ямар ч хамаа байхгүй. ЗГ хууль, Үндсэн хууль зөрчилдвөл сүүлийнхийг нь барина." гэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ