Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл Ц.Содномдорж арсланд “Lexus 570” бэлэглэлээ

sodnomdorj

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын харцага Ц.Содномдорж ес даван түрүүлж, улсын арслан болсон. Түүнд өчигдөр /2017.07.13/ түрүү бөхийн бай шагнал “Ланд 200” маркийн автомашиныг “Тоёота ” компани бэлгэлсэн билээ. Мөн уяачдын наадмын үеэр Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл залуу арсланд “Lexus 570” маркийн автомашин бэлэглэсэн юм.

Эрчим хүчний сайд, “Хөвсгөлийн хүчтэнүүд” дэвжээний тэргүүн П.Ганхүү шагнал гардуулахдаа “Ардын төрийн наадамд түрүүлсэн Уялган голын гурван аваргаа залгаж Аварга болохыг ерөөе. Бөх хүний даруу төлөв занг эрхэмлэж, уран мэхээрээ наадамчин олноо олон жил баясгаж яваарай” хэмээн хэлж шагнал гардуулан өгсөн.

Хүндэтгэл үзүүлэх ёслолд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ө.Энхтүвшин, Ц.Даваасүрэн нар оролцсон.

sodnomdorj

sodnomdorj

sodnomdorj

sodnomdorj

sodnomdorj

sodnomdorj

sodnomdorj

sodnomdorj

СЭТГЭГДЭЛ БИЧИХ