Монголын баг тамирчид дөрөвдүгээр байр эзэллээ

tamirchinКыргызстаны нийслэл Бишкек хотноо жүдо бөхийн 11 дэх удаагийн өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. Тус тэмцээний сүүлийн өдөр манай тамирчдаас 57 кг-ын жинд Чингэлтэй дүүргийн тамирчин Цэдэнжавын Цэрэндолгор алтан медаль хүртсэн. Мөн 63 кг-д Цэрэндуламын Энхчимэг, 70 кг-д "Сүлд" спорт хорооны тамирчин Саранцэцэгийн Лхагвадулам нар хүрэл медаль хүртжээ. Манай улсын тамирчид хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаараа дөрөвдүгээр байр эзэлсэн байна. Өнөөдөр Бишкект 18 дахь удаагийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх юм.

tamirchin

СЭТГЭГДЭЛ БИЧИХ