Д.Гантулга гишүүн тохиръё гээд ширээн дээр 20 сая төгрөг тавиад гараад явсан

Намайг Чамбуугийн Саранзаяа гэдэг. Миний аав, ээж хоёр амьд мэнд Булган аймгийн Дашинчилэн суманд амьдардаг. Манай дүүг Ч.Наранзаяа гэдэг. Бид хоёр дээрээ гурван ахтай. Би энэ асуудлаар анхнаасаа хэвлэлээр биш хуулиараа явна гэж бодож байсан. Гэтэл сүүлдээ энэ хэрэг замхрах гээд, эцэстээ хүн гүтгэсэн хэрэгт холбогдох гээд байсан болохоор хэвлэлийхэнд хандсан. Намайг царай зүсээ нууцлаад ярилаа гэж их шүүмжилсэн, бас н.Сарангэрэл гэж хүүхэнтэй эгч дүүс гэж бичээд байсан болохоор энэ удаа яалт ч үгүй царайгаа ил гаргаж байна. Ийм байдлаар нийгэмд хандаж байгаадаа уучлал хүсье.

Шүүх эмнэлэгт хандсан бичиг байгаа. Өдөр судартайгаа. Манай дүүгээс арчдас, цагаан хэрэгсэл цусны шинжилгээ авсан. Гэвч шүүх эмнэлэгт өгсөн бүх нотлох баримтыг устгасан. Шүүх эмнэлэг дээр шинжилгээ хийгээд эр бэлгийн эс илэрсэн гэсэн дүн гарсан талаар надад баттай эх сурвалж хэлж байсан ч яг бичгээр дүгнэлт нь гарч ирэхдээ ямар ч эр бэлгийн эс илрээгүй гэж гарч ирсэн. Ингээд энэ бичиг нь Баянзүрх дүүргийн прокурорт шилжээд хэргийг нь ямар ч үндэслэлгүй гэж хэрэгсэхгүй болгосон.

Цагдаа нар гэрт ирж нэгжлэг хийхдээ шууд Д.Гантулгын талд ажилласан. Эд мөрийн баримтуудыг авч явж шинжлүүлээд хэргийг хэрэгслэхгүй болгосны дараа дүүгийхээ турсик, хөнжил цагаан хэрэслийг авъя гэхэд цагдаа нар өгөхгүй гэж байснаа арайхийж өгөхөд нь тал талаас нь хайчлаад авчихсан байсан. Монголын хууль хяналтынхан шалгаж тогтоож чаддаггүй юм бол би гадагшаа яваад ч хамаагүй шинжлүүлээд ирж чадна.

Нэг ч гэрчийн мэдүүлэг аваагүй байж яаж хэргийг хэрэгсэхгүй болгож чадаж байна. Ядаж надаас, миний найз гээд байгаа хүүхнээс мэдүүлэг авах ёстой биз дээ. Баянмонгол хороолол, Гурван гал эмнэлгийн камерын бичлэгүүдийг бүгдийг нь устгачихсан. Манай найз хүүхэн намайг аягүй их доромжилж байгаа.

saranzaya

Яг үнэнийг хэлэхэд Д.Гантулга сонгууль дуустал элдэв хэл ам гаргахгүй байж бай. Сонгуулийн дараа тохиръё гэж хэлсэн. Би ч итгэсэн. Тохироод дуугүй өнгөрье гэж бодсон. Яагаад гэхээр ийм бузар хэргийн талаар ах дүү, хамаатан садан, найз нөхөддөө мэдэгдэхгүй дараад өнгөрье л гэж бодсоноос тэр.

Яг үнэнийг хэлье. Д.Гантулга “Гурван гал” эмнэлэгт надтай уулзахаар орж ирээд ширээн дээр 20 сая төгрөг тавьчихаад гараад явсан. Тиймээс тухайн үед сонгуулийн өмнө ийм зүйл яриад яах вэ гэж дүүтэйгээ яриад хэсэг зуур толгойгоо амрахаараа найзуудтайгаа Хөвсгөл яваад ирсэн. Гэтэл намайг ирэхэд цагдаа болон шүх шинжлигээнийхэн нотлох баримтууд болон камерын бичлэгүүдийг бүгдийг нь устгачихсан байсан.

Хамт олон маань надруу залгаад есөн шидээр хэлж байна. Өнөөдөр би хамт олонгүй болчихлоо. Найдууд маань бүгд надаас урвачихлаа. Өглөө манай дүүгийн оюутны ангийн охин www.zarig.mn сайтад ярьж байна. Хэцүү амьдралтай, хүүхэд нь төрөлхийн зүрхний гажигтай. Гэтэл найзынхаа талаар ийм айхтар зүйл ярьж байна. Тэр охин хүн гүтгэсэн хэргээр хэрэгт явна шүү дээ. Д.Гантулга үнэхээр хүчингийн хэрэг хийгээгүй юм бол яг одоо энд ирээд надтай хэрүүл хийгээд зогс л доо. Гэтэл дүүгийн минь найзыг худалдаж авч дүүг минь гүтгүүлж байгаад харамсаж байна.

Д.Гантулгыг дагаад өчнөөн олон хүн ажилгүй, амьдралгүй болно. Баянзүрх дүүргийн цагдаа, прокурор, шүүх эмнэлгийнхэн бүгд эд мөрийн баримт устгасан Д.Гантулгад худалдагдсаныхаа төлөө хариуцлага хүлээх ёстой. Дээрээс нь Д.Гантулгын найз нөхөд, биднийг дайрч доромжилсон бүх хүмүүс хэрэгт унана.

Надад найман ширхэг flash байна. “Гурван гал” эмнэлэгт Д.Гантулга надтай ирж, уулзаж ярьсан яриа надад байгаа. Царай нь үл ялиг гарчихсан. Өрөөнд орж ирээд Д.Гантулга, түүний найз Анхбаяр хоёрын ярьсан яриа.

ichinnorow

М.ИЧИННОРОВ: НААД ХЭРГИЙГ ЧИНЬ ЗАДАЛВАЛ 80-ААД ОНЫХНЫ УЛС ТӨР “БУДАА БОЛНО” ГЭЖ ЯРЬСАН

Энэ үеэр хүний эрхийн хуульч М.Ичинноров ярихдаа “Д.Гантулга гишүүн гурван гал эмнэлэг дээр очоод “Тохиръё. Наад хэргийг чинь задалвал бидний 80-аад оныхны улс төр будаа болно шүү дээ” гэж ярьсан бичлэг байна. Бичлэгийг хэвлэлийнхэн та бүхэнд өгчихнө.

Д.Гантулгад хэлэхэд нэг эмэгтэйг хүчиндээд зогсоогүй, уучлал гуйхын оронд өөр эмэгтэйг хөлслөж аваад, нэр төр лүү нь халдаад доромжилж байх юм. Үүнийхээ оронд тэр мөнгөөрөө өмгөөлөгч хөлслөөд, хуулийн дагуу асуудлаа шалгуулаач ээ. Тэгээд хуулийн дагуу нотлох баримтуудаа гаргаж ирээд мэтгэлцдэг газраа мэтгэлцээд, явдаг газраа яваач гэж хэлмээр байна. Ес зүйн хариуцлагаа хүлээж, гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж байгаад хэргээ шалгуул.

Энэ хэргийг улс төржүүлж байгаад маш их харамсаж байна. Улс төрч хүн холбогдсон хэрэг учраас хүмүүс их сонирхож байна. Өөрөө хүнлэг ёсоор хандаагүй учраас энэ хүмүүс ингэж хэвлэлийнхэнд хандаж байна. Өөрсдөө хохирогч болохгүйн тулд ард түмний хамгаалалтад орох гэж ингэж ил гарч байгаа юм” гэлээ.

ХОЛБООТОЙ ВИДЕОГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

Б.ЦЭЛМЭГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ