Сонгуулийн бэлтгэл ажлаар Цахим хурал хийв
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүд оролцсон цахим шууд хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Түүгээр Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа, тулгамдууд буй асуудал тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцав.
Цахим хуралд оролцсон Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн хэлсэн үгэндээ, сонгуулийн бэлтгэл ажилүндсэндээ хангагдажулмаар дуусах шатандаа орсныг тэмдэглээд, сонгуультай холбоотой хууль, дүрэм, заавар, журмыг сайтар судалж нэг мөр ойлгож хэрэгжүүлэх нь чухал байна гэлээ.
Анхаарвал зохих олон асуудал байгаагийн дотор, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажлын бэлтгэлийг сайтар хангаж ялангуяахэсгийн хороодзөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналыг нь авах сонгогчдын нэрийн жагсаалт, санал авах чиглэл, хуваарийг гаргаж хуралдаанаараа хэлэлцэн батлах, санал авах ажиллагааны эхэнд тухайн хэсэгт зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчдын тоог мэдээлж хайрцгийг нээнсаналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж уншуулах ёстойгтэрээр анхаарууллаа.
Мөнзөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргаж бүртгэлийн хэлтэст нэн яаралтай гаргаж өгөхийгсонгуулийн хороодын дарга нарт үүрэг болгов.
Үүнээс гадна сонгогч санал өгөхөөр санал авах байранд очихдоо, зөвхөн иргэний үнэмлэхээр санал өгөх бөгөөд өөр бичиг баримттэднээс шаардахгүй гэдэгт цахим хуралд оролцогсдын анхаарлыг хандуулаад саналын хуудас нь хавтастай байх, харааны бэрхшээлтэй сонгогчдод саналаа өгөхөд зориулсансаналын хуудсыг унших, саналаа тэмдэглэх тусгай зориулалтын брайль үсэг бүхий хавтас, бүхээг санал авах байр бүрд байх, санал авах байр нь тэргэнцэртэй сонгогч орох боломжоор хангагдсан байхыгСонгуулийн Ерөнхий Хорооны даргасанууллаа.
Тэрээр цааш нь, энэ удаагийн сонгуульд өмнөх сонгуулиудаас 10 дахин ихгадаадын ажиглагчид ирж байгаагдурдаад гадаадын болон дотоодын ажиглагчдадсонгуулийн явцыг ажиглах нөхцөл бололцоогоор хангахыг чухалчиллаа.
Мөн хэсгийн хороод санал тоолох төхөөрөмжөөс санал хураалтын дүнг хэвлэж авсны дараадүн мэдээгээ Сонгуулийн Ерөнхий Хороонднэн даруйдамжуулах үүрэгтэйгонцлон тэмдэглэхийн сацуу сонгуулийн бэлтгэл ажлыг хангахад бүх шатны Засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн Хуралтайхамтран ажиллах, тэднээс туслалцаа дэмжлэг авах, сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцуулахад анхаарч ажиллах талаарСонгуулийн Ерөнхий Хорооны дарга ярив.Цахим хуралд оролцсонсонгуулийн хороодын дарга нар сонгуулийн бэлтгэл ажил хангагдсан талаар мэдээлээд, алслагдсан заримсонгуулийн хэсгийн хороо болон зэвсэгт хүчин, хилийн цэргийнсалбар ангиас зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, зарим газар үер усны гамшигтай байгаа, гоц халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон зэргээс шалтгаалан илүү зардал, арга хэмжээ авах зэрэгтэй холбоотойтээврийннэмэлт зардал гарахаар байгаа, сонгуулийн хороодод ажиллаж буй албан хаагчдыг урамшуулах, сонгогчдын бүртгэлтэй холбоотой зэрэг асуудлаар тайлбар, тодруулга авлаа.
Цахим хуралд Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын удирдлага оролцож мэдээлэл хийж, асуултад хариу өгөв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ