Д.Дагвадорж: Н.Гантулга аа, чи тэр охины өмнө сөгдөөд уучлалт гуй
Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Асашёорюү Д.Дагвадорж “Аса станц” нэрээрээ олонд танигдаад буй цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийлээ. Тэрээр энэ удаа өчигдрөөс эхлэн цахим орчинд цацагдаад буй МАН-ын удирдлагуудын мэтгэлцээнд бэлдэж буй бичлэг болон хүчингийн хэрэгт нэр холбогдоод буй УИХ-ын залуу гишүүн Д.Гантулгын талаар байр сууриа илэрхийллээ. Түүний шууд дамжуулалтын бичлэгээс бид УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хэсгийг сийрүүлэв.
Д.Дагвадорж:
-АРД ТҮМНЭЭС ЯАРАЛТАЙ УУЧЛАЛТ ГУЙЖ, ЦАГДАА ШҮҮХЭД ШАЛГУУЛ-
Залуу гишүүний талаар ярихгүй өнгөрч чадахгүй нь. Энэ бол үнэхээр хэр нь хэтэрсэн асуудал юм. Хууль шүүхийнхэн яагаад тоохгүй байна вэ? Япон улсад аливаа нэг асуудалд мөнгөний их бага тоондоо биш асуудал гаргасан л бол шууд огцордог хуультай. Энэ залуу яагаад дугарахгүй байна вэ? Би өөрөө охинтой хүн. Гэтэл яагаад энэ охиныг бузарлаж хаячихаад чив чимээгүй суугаад байна вэ. Аав ээж нь яах вэ?
УИХ-ын гишүүн гэх халаасны муу баньд минь чамд хэлье, чи хурдхан энэ хоёр эмэгтэйгээс уучлалт гуй. Уучлалт гуйгаад шалгуулдаг газраа шалгуул гэж хэлье. Овоо залуу юм болов уу гэтэл олиггүй муу “чулч” байсныг нь харлаа. Өнөөдөр ийм хэрэг хийсэн жирийн ард байсан бол ямар асуудалд хүрэх вэ. Ийм асуудалд манай багийнхан өртсөн бол өнөөдөр та нар яаж барьж идэж байгаа вэ? Атгын чинээ махаа олигтойхон зангидаад явж чадахгүй юм бол төр засгийн хэмжээнд асуудал шийднэ гэж байх уу? Залуу хүн алдаа л биз гэж хэлэхгүй, энэ бол алдах ёсгүй асуудал. Гантулга минь чи наад асуудлаа хурдхан шийд. Аав ээжийг нь бод, ах дүүг нь бод, ирээдүйн үр хүүхдийг нь, ойр байгаа дотны хүмүүсийг нь бод. Монголын УИХ-ын гишүүн хүн нэр цэвэр байж, ард түмнээ толгойлдог болохоос чиний наад ор дэрний асуудлыг халхавчилдаг суудал биш. Ард түмнээс яаралтай уучлалт гуйж, цагдаа шүүхэд шалгуулаад, хийсэн нүгэлдээ гэмш. Тийм бузар булай гэмт хэрэг хийсэн хүн тэр охины өмнө сөгдөөд, толгойгоо бөхийлгөөд уучлалт гуй.
Чи эхээс гарсан хүн, ээжээс гарсан хүн байж эмэгтэй хүнийг ингэж доромжилж болохгүй. Тиймээс уучлалт гуй, явдаг газраа яв, хүмүүж. Чамд хугацаа байна, чи нас залуу байна. Иймэрхүү бузар булайнуудыг хэлэхгүй юм бол өөр хэн хэлэх юм. Би өнөөдрөөс чамайг УИХ-ын гишүүн гэж хэлэхгүй.
Бичлэгийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ үзнэ үү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ