“Christian Louboutin” бүх төрлийн арьсны өнгөнд зориулсан гутал худалдаанд гаргажээ
Дөрвөн жилийн өмнө Christian Louboutin брэнд таван төрлийн арьсны өнгөтэй “Nudes” нэртэй туфлиний цуглуулга гаргаж, тухайн үед бүсгүйчүүд дунд шуугиан дэгдээж байсан билээ. Тэр цагаас хойш тус брэнд анхны таван өнгийн сонголтоо долоо болгон өргөтгөж, “Solasofia” гэх балерина гутлын цуглуулгаа танилцуулсан.
Харин энэ удаад хоёр төрлийн сандаал худалдаанд гаргаж шагай хэсгээрээ туузан оосортой, балетчины гутлыг санагдуулам дизайнтай “Christeriva” хэмээх загвар 875 ам.доллараар худалдаанд гарчээ. Мөн “Cherrysandal” загвар нь илүү бүдүүн өсгийтэй, сонгодог загвартай бөгөөд 895 ам.доллараар үнэлэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ