Н.Удвалын сурталчилгааны самбар буулгасан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нэр дэвшигч Н.Удвалын сурталчилгааны самбарыг Арвайхээр хотын Захирагчийн ажлын албаны ажилтнууд буулгасан байна гэсэн гомдол цагдаагийн байгууллагад иржээ. Улмаар МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 67.2- т заасныг үндэслэн 2013 оны зургаадугаар сарын 11 -ний өдөр 3/747 тоот албан бичгээр Булган сумын Сум дундын шүүхэд шилжүүлсэн байна. Мөн зургаадугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумыннэгдүгээр багт байрлах 53, 4-р багт 56, 5-р багт 57-р хэсгийн хорооны санал авах байрнаас 100 метрт сурталчилгааны самбар байрлуулсан байна. Эл асуудлыг өчигдөрШүүхэд шилжүүлсэн байна.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ