Салютын үйлдвэр дэлбэрч хоёр хүн амь үрэгдэв
Өчигдөр Канадын Кэбэк мужид орших “BEM Fireworks” салютны үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас хоёр хүн амь насаа алдсан байна. Эх сурвалжуудыг мэдээлж буйгаар Кото-ди-Лак хотод орших “BEM Fireworks” үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болж, гал гарсны улмаас үйлдвэрийн барилга ихээр шатаж сүйдсэн байна.
Одоогоор үйлдвэрт хичнээн хүн ажиллаж байсан нь тодорхойгүй байгаа ба цагдаа нар дэлбэрэлтийн шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Дэлбэрэлтийн улмаас гарсан галыг унтраахаар 150 гаруй гал сөнөөгч ажилласан гэнэ. Түүнчлэн хотын цагдаагийн газраас үйлдвэртэй ойролцоо оршин суудаг 40 айлыг нүүлгэн шилжүүлж, ойролцоох хурдны замыг хаах арга хэмжээ авсан аж.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ