Мумбайд барилга нурж хоёр хүүхэд дарагдаж амиа алджээ
Энэтхэгийн Мумбай хотын зах орчмын орон сууцны барилга нурж хоёр хүүхэд газар дээрээ амь насаа алджээ. Одоогооо бусад хохирогчдийн тоо хараахан тодорхой болоогүй байна хэмээн тус улсын албаны эх сурвалж мэдээллээ. Амиа алдсан хүүхдүүдийн нэг нь хоёр настай охин, долоон настайхүү байсан гэнэ.
Нурсан барилга гурван давхар байсан бөгөөд олон тооны хүн дарагдаж, бэртэж гэмтсэн байна. Барилга чухам ямар шалтнаанаар нурсан нь одоогоор тодорхойгүй байна. Орон нутгийн иргэдийн мэдээлж буйгаар Энэтхэгт иймэрхүү осол аваар их түгээмэл гарах болсон бөгөөд энэ нь ядуухантөсөвтэй барилгын компаниудын чанаргүй барилгабарьж байгаатай холбоотой гэжээ.
Энэ сарын эхээр мөнтаван даврах барилга нурж олон хүний амь насанд хүрсэн удаатай. Түүнээс өмнө 2010 онд орон сууцны барилга нурж 69 хүний амь насанд хүрч байжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ